Онцлох мэдээ: 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Шишхэд,  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө, Тэрэлж, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн голын эх болон Их Хянганы нуруунаас усжих Халх, Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй,  Алтай нурууны Ховд, Харбут, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-50 см, Халх гол үерийн түвшинг 35 см даван үерлэж байна. Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин буурсан хэдий ч олон жилийн дунджийг давсан хэвээр нэлээд элбэг устай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-05-18  

Өнгөрсөн хоногт Увсын Зүүнговьд 10.0 мм цас орсон байна

2020 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас:  Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Ховдын зүүн, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв аймгийн хойд хэсэг, Завхан, Сэлэнгийн нутгаар 0.0-10.0 мм цас орсон байна. Эндээс хамгийн их нь Увсын Зүүнговьд 10.0 мм, Малчинд 4.2 мм, Цагаанхайрханд 4.0 мм, Баруунтуруунд 4.0 мм, Хяргасд 3.0 мм, Ховдын Чандманьд 5.0 мм, Дарвид 3.0 мм, Сэлэнгийн Ерөөд 4.0 мм,  Сүхбаатар, Цагааннуур, Зүүнбүрэн, Зэлтэрд 3.0 мм орсон байна.  

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Ховдын зүүн, Булган, Төв аймгийн хойд, Хөвсгөл, Хэнтийн зүүн хойд, Завхан, Говь-Алтайн төв, Дорнодын баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 1.0-9.0 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнговьд 9.0 см, Малчин, Хяргасд 7.0 см, Баруунтуруунд 5.0 см, Цагаанхайрханд 5.0 см, Говь-Алтайн Халиунд 8.0 см, Ховдын Дарвид 7.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр 6.0 см, Сэлэнгийн Ерөө, Зэлтэр, Бугантад 5.0 см цасан бүрхүүлтэй байна.

Температур их: Өчигдөр өдөр нутгийн баруун хэсгээр 1-7 градусаар хүйтэрч, нутгийн зүүн хэсгээр 1-8 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр  0....-7  градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6....+14 градус, бусад нутгаар 0...+6 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутгаар 1-13 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-8 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -13....-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-7 градус, бусад нутгаар -4....-12 градус хоносон байна.

 

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 12-17 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0-0.2 мм цас орсон. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. Өчигдөр өдөр +2 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -10 градус, бусад хэсгээр -4 градус хонов.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/05/18

11 цаг

15 59
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2021/05/18

18 64
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store